Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоолоо

Date:

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт малын гоц халдвар өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ.

Энэ хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж,

  • Голомтын бүсээс гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглоно.
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Онцгой комиссын шийдвэрээр, судалгаа мэдээлэлд үндэслэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийсний дараа зөвшөөрөл олгоно.
  • 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар–Өлгий чиглэлийн нислэгийг хүлээн авч, зорчигчдыг нэг бүрчлэн бүртгэн судалгаа хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд нислэгийг үйлдэнэ.
  • Хилийн боомтын үйл ажиллагаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд мөрдөн хэвийн үргэлжилнэ.
  • Транзит ачаа тээврийг суурьшлын бүсэд нэвтрүүлэхгүй бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг тогтмол авч ажиллана.
  • Аялал жуулчлалын чиглэлээр голомтын бүсээс ангид маршрутаар зорчих жуулчдыг онгоцны буудлаас шууд аялал жуулчлалын бүс рүү хүргэж, шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсны үндсэн дээр буцаан тээвэрлэнэ.
  • Хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэх зорилгоор голомтын бүсэд байгаа өвчилсөн малыг устгах ажлыг зохион байгуулна. Устгалын бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
  • Устгалд хамрагдсан малын нөхөн олговрыг хууль, журмын дагуу олгох гэсэн шийдвэрийг танилцуулжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...