“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаан боллоо.

Өнгөрсөн хурлын үр дүнг хэлэлцэж, дараах үүрэг даалгаврууд өглөө.

  • “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж талбай, асуудлыг илрүүлж, бүртгэн, эрэмбэлж, үе шаттай арилгах ажил улс даяар эхэлж байна.
  • Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч эхэллээ.
  • Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг “Хүүхдийн ордон-2” болгосон. Засвар, тохижилтын ажил ирэх долоо хоногт эхэлнэ.
  • Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх ёстой. Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах үүрэг өглөө.

Ухсан нүх, хамгаалалтгүй цооног, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас эхлээд тоглоомын талбай, барилга байгууламж бүр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулж байна. Тийм учраас улсын хэмжээнд үзлэг, хяналтын ажил үргэлжилсээр байна.

Хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...