Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна. Уг нь тавдугаар сарын 8-нд 70 нас хүрэх байлаа

Date:

Монголын рок попын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж, олон сайхан бүтээл туурвисан продюссер Б.Долгион тэнгэрийн орноо заларчээ. Түүний хувьд зүрх нь гэнэт хаагдсан тухай дүү Б.Ангирмаа нь дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр энэ тухай “Би Берлинд байна. Хамгийн эхний онгоцоор нисэхээр завдаж байна. Ах маань яав гэтэл гал тогоондоо ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна. Уг нь тавдугаар сарын 8-нд 70 нас хүрэх байлаа” хэмээжээ.

Б.Долгион агсны хувьд тавдугаар ангидаа гитар хөгжимд дурлаж, бүр сургуулиа хаяж байсан гэдэг. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Д.Галсанбат агсан түүнтэй нэг ангид сурч байсан гэдэг. Тэд хамт гитар хөөж хичээлээ сар гаруйн хугацаанд тасалж байсан аж. Ийнхүү урлагт эргэлт буцалтгүй дурласан тэрээр сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй болж, эцэст нь энэхүү хоёр мэргэжлээ хоёуланг нь эзэмшиж, үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн олон уран бүтээл туурвижээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...