“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

Date:

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Серби Улсад зохион байгуулагдах “Экспо 2027 Белград” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох асуудлаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-тай уулзалт хийлээ.

Монгол Улс 1997 онд Олон Улсын Үзэсгэлэнгийн Товчоонд элсэн орсноос хойш нийт 9 удаагийн Дэлхийн ЭКСПО-д оролцож, улс орныхоо түүх соёл, зан заншил, аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчилсан туршлагатай. Энэ удаагийн уулзалтаар МҮХАҮТ-ын зүгээс тус үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах шийдвэрийг ССАЖЗЯ-наас гаргуулах, цаашид Монголын павильоныг хамтран зохион байгуулах хүсэлт уламжилж, санал солилцов.

Сайд Ж.Алдаржавхлан энэ удаагийн ЭКСПО-д шинэлэг санаачилга, шинэ өнгө төрхтэй оролцохыг онцоллоо. Белградын үзэсгэлэн “Play for Humanity-Sports and Music for all” буюу хүн төрөлхтний спорт, хөгжмийн салбарт төвлөрөх тул Монголын хөгжим, спортын салбарын орчин үеийн ололтыг дэлхийн чиг хандлагатай хослуулан танилцуулах нь барууны болон Европын жуулчдыг татах боломж гэж үзэж байгаа тул Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа танилцуулав.

Энэ арга хэмжээнд шинэлэг концепцоор оролцох нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 166 дугаар “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлигийн зорилтод нийцэж байгаа ба зарлигт заасан Монгол үндэстний гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг олон улсад сурталчлах ажлыг Европын зах зээлд өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Цаашид талууд Монгол Улсын павильоны ерөнхий сэдэв, дизайн, агуулгын шийдлийг хамтран боловсруулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...