МАН-ын бүлгийн хурлаар дараагийн Хотын даргын асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж байна

Date:

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар,

  • Хотын даргын асуудал
  • Татварын багц хууль
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх аж.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ Хотын даргыг огцруулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд огцруулах бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон аж.

Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Энэ дагуу бүлгийн хуралдаанаар дараагийн Хотын даргын асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...